Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, дахь заалт, Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
- сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх;
- эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
- тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
- тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл эдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
- тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
- нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
- өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
- тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
Жич: Барилгын салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, нягтлан бодогч, бизнесийн удирдлага, инженер, хууль, эрх зүй, туршлагатай компанийн засаглал зэргээр мэргэшсэн эсхүл тухайн салбарт гурваас доошгүй жилийн ажлын туршлагатай байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia–с татан авах/;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 222 тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцох иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэр дэвшүүлж буй компанийн нэрийг гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
- Нэмэлт мэдээллийг Ажлын хэсэг 261204 дугаарын утаснаас авна уу.
“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ