Цаг үеийн мэдээ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БНХАУ-ЫН ОРОН СУУЦ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БНХАУ-ЫН ОРОН СУУЦ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн дэд сайн Жян Ванрун нар “Барилга, хот байгуулалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам болон БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа.

Элчин сайд Т.Бадрал дээрх арга хэмжээний үеэр дэд сайд Жян Ванрунтай уулзаж, хоёр талын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:

1. Хот, байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх,

2. Барилгын инженерчлэл,

3. Барилгын материал үйлдвэрлэл

4. Ногоон барилгын технологийг судлах,

5. Хятад улсын “Ногоон шилжилт”-ийн хүрээнд хот, хөдөөгийн хүлэмжийн хийг бууруулах гэсэн үндсэн таван чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас туршлага судлаж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.