You are currently viewing Дархан-Уул аймагт баригдаж буй 189 айлын орон сууц  энэ 6 сард ашиглалтанд орно

Дархан-Уул аймагт баригдаж буй 189 айлын орон сууц энэ 6 сард ашиглалтанд орно

     Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Дархан-Уул аймагт  63 айлын 9 давхар гурван орон сууцны барилгыг өнгөрсөн намар эхлүүлсэн. Тус орон суцны барилгын гадна фасадны дулаалга, цонх суулгалтын ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна. Харин дотор сантехник, цахилгаан, шал цутгалтын ажлууд тус тус  хийгдэж байна.  Барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй байна. 189 айлын орон сууцны барилгыг энэ оны 6-р сард хүлээлгэн өгнө. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply