Цаг үеийн мэдээ

"БОЛОВСРОЛЫН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

"БОЛОВСРОЛЫН ЯАМ"-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

   "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд иргэдийг хамруулахдаа цахим сонгон шалгаруулалтыг явуулахаар тусгасан. Энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хүртээмжтэй хамруулах талаар төрийн болон төрийн бус байгууллага, мэргэшсэн холбоодтой хамтран ажиллах, мэдээлэл солилцох уулзалтуудыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд “ТОСК” ТӨХХК-иас "Боловсролын яам"-ны төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

   Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системийг хэрхэн зөв үнэлэх аргачлал болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа. "Боловсролын яам"-ны зүгээс багш нарын нийгмийн баталгааг хангах асуудалд орон сууцны хүртээмж нэн чухал болохыг дурдаад, багшлах боловсон хүчний дутагдлыг нөхөх төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцолсон. Цаашлаад багш нарыг төрийн өмчийн орон сууцны хөнгөлөлтийн бодлогод тууштай хамруулах нь багш мэргэжлийг сонгон суралцах бас нэгэн хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

   Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг хүний оролцоогүйгээр, бүрэн цахимаар зохицуулахаар тусгасан байдаг