Үйлчилгээ

  1. БХБЯ-ны 2017 оны Түрээсийн журам, түрээс нэмэгдсэн үнэ
  2. Засгийн газрын 2019 оны №138 тоот тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”
  3. Засгийн газрын 2019 оны № 216 тогтоол
  4. Өргөдлийн маягт татах

 

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨМЧЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралт

 НЭГ. “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-ЫГ ӨМЧЛҮҮЛЭХ  ЖУРАМ

Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмын зорилго нь Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууц түрээслэн амьдарч байгаа иргэдэд түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧЛҮҮЛЭХ НӨХЦӨЛ

1.1 Зохих шаардлагыг хангаж, түрээсийн орон сууцанд хамрагдсан зорилтот бүлгийн иргэн, эсхүл өрхийн бүртгэлд хамт бүртгэгдсэн гэр бүлийн гишүүн (цаашид “түрээслэгч” гэх) түрээсийн орон сууцыг өмчлөх хүсэлт гаргана.
2.2. Түрээсийн орон сууцыг дараах нөхцлөөр өмчлүүлнэ:

2.2.1. Түрээслэгч нь түрээсэлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх,

2.2.2. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа орон сууцны үнийг 5 хүртэлх жилийн хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх,

Энэ журмын 2.2.1, 2.2.2.-т заасан тохиолдолд түрээсийн төлбөрийн хэмжээг орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан түрээсийн сарын төлбөрийн 25 хувь байхаар тооцно.
Түрээслэгч энэ журмын 2.2-т заасан төлбөрийг тогтоосон хугацаанаас өмнө хэсэгчлэн, эсхүл бүрэн төлөх эрхтэй бөгөөд хугацаанаас өмнө төлбөр төлөхтэй холбоотойгоор түрээслэгчээр аливаа торгууль, шимтгэл, хураамж нэмж төлөхгүй

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлт гаргасан түрээслэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан байх
  2. Түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй байх, СӨХ контор, цахилгаан ашиглалтын өр төлбөргүй байх.
  3. Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу орон сууц хувьчилж аваагүй байх.
  4. Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх.
  5. Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх.
  6. Орон сууц өмчлөх тохиолдолд Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-д заасан зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан байх
  7. Сард төлөх төлбөрийн хэмжээ өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч  нарын:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг
  • Түрээсийн гэрээ
  • Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/
  • Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн  тодорхойлолт,  нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар
  • Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа

 

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ИРГЭНД ТАВИГДАХ ХАРИУЦЛАГА

Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, төлбөрийг төлүүлнэ.

ЖИШЭЭ БОЛГОН “БУЯНТ УХАА 2” ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ТООЦОО

Засгийн газрын 2016 оны 169 дүгээр тогтоолоор Улаанбаатар хот “Буянт Ухаа 2” хороолол 1м2 талбайн худалдан борлуулах үнэ 1,350,000 төгрөгөөр тогтоосон болно.
2.2.1.-т ЗААСАН НӨХЦӨЛ БУЮУ БУЯНТ УХАА-2 ХОРООЛОЛ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД 30 ХУВИА БҮРДҮҮЛЭН ҮЛДЭГДЭЛ 70 ХУВИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХАД САРД ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ДҮН

Улаанбаатар хот “Буянт Ухаа 2” хороолол
Орон сууцны м2 Орон сууцны үнэ Урьдчилгаа 30%-ийн дүн 5 жилийн хугацаанд сард төлөх дүн Үйлчилгээний шимтгэл, татвар 5 жилийн хугацаанд сард төлөх нийт дүн
1 39,3 53,055,000 15,916,500 265,275 99,478 364,753
2 49,23 66,460,500 19,938,150 332,303 124,614 456,916
3 68,59 92,596,500 27,778,950 462,983 173,619 636,601

2.2.2-т ЗААСАН НӨХЦӨЛ БУЮУ БУЯНТ УХАА 2 ХОРООЛОЛ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД 100 ХУВЬ ТӨЛЖ,  ОРОН СУУЦЫГ  БҮРЭН ӨМЧЛӨХӨД САРД ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ДҮН

Улаанбаатар хот “Буянт Ухаа 2” хороолол
Орон сууцны м2 Орон сууцны үнэ 5 жилийн хугацаанд сард төлөх дүн Үйлчилгээний шимтгэл, татвар 5 жилийн хугацаанд сард төлөх нийт дүн
1 39,3 53,055,000 884,250 234,327 1,118,577
2 49,23 66,460,500 1,107,675 293,534 1,401,209
3 68,59 92,596,500 1,543,275 408,968 1,952,243

 ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ИРГЭНД ТАВИГДАХ ХАРИУЦЛАГА

Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, төлбөрийг төлүүлнэ.

ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

  • Улаанбаатар хот түрээсийн данс – 103900830078 Төрийн банк
  • Хөдөө орон нутгийн түрээсийн данс – 343200413090 Төрийн банк
  • Улаанбаатар хот түрээслээд өмчлөх данс – 3001022999 Капитрон банк
  • Хөдөө орон нутаг түрээслээд өмчлөх данс – 3036031919 Капитрон банк /Дархан, Ховд аймаг/
  • Хөдөө орон нутаг түрээслээд өмчлөх данс – 5027951642 Хаан банк /Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Увс аймаг/
  • Борлуулалтын данс – 5099007040