Солонго 1,2

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Зорилго: Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах; Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах

Төсөл хэрэгжүүлэгч: Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо

Талбайн хэмжээ: “Солонго 1” – 13.54 га “Солонго 2” – 3.65 га Нийт – 17.19 га

Санхүүжилт:

БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээл /Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан – БНСУ-ын Экспорт импортын банк/

Зээлийн хэмжээ: 266,885,535 ам. доллар

Зээлийн хугацаа: 40 жил /эхний 10 жил хөнгөлттэй хугацаа/

Зээлийн хүү: жилийн 0.15%

Зээлийн тусгайлсан хэлэлцээрийг 2020 оны 05 сарын 28-ны өдөр байгуулсан.

Хэрэгжих хугацаа: 2021-2026 он

Хүчин чадал:

Зээлийн эх үүсвэрээр: 5,002 айлын орон сууц

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр:

1,250 хүүхдийн 1 сургууль, 280 хүүхдийн 2 цэцэрлэг, Ахмад залуучуудын хөгжлийн төв, Сэргээн засах төв, Хорооны барилга, Цэцэрлэгт хүрээлэн;

Гадна инженерийн 1 дүгээр хэлхээний цахилгааны, дулааны, цэвэр бохир усан хангамж, харилцаа холбооны шугам сүлжээ.

Орон сууц: нийт 5,002 айл

(“Солонго 1” – 2,712 айл,

“Солонго 2” – 2,290 айл)

Барилгажих талбай: нийт 337,186.2 м2

(“Солонго 1” – 182,033.6 м2,

“Солонго 2” – 155,152.6 м2)

Зогсоол – нийт 2,698

(ил – 1,570, зоорийн давхрын – 1,128)

Барилгын тоо: нийт 66 болок

(“Солонго 1” – 36 блок,

“Солонго 2” – 30 блок)

Барилгын өндөр: 8-9 давхар

(8 давхар 3 блок, 9 давхар – 63 блок)

Өрөөний зохион байгуулалт:

2 өрөө – 41 м2, 42 м2, 46 м2; нийт 4,195 (84%)

3 өрөө – 47 м2, 49 м2, 52 м2; нийт 807 (16%)