БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.08.29/-ны өдөр боллоо. Яам болон харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг шуурхайн эхэнд танилцуулав. Тус мэдээллийн дараа яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт хагас жилийн ажлын тайлангийн дүнг танилцуулсан бол Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга…