(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  1. Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  2. Олон улсын харилцаа, менежмент ба удирдахуй чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  3. Олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  4. Хамтын ажиллагааны хүрээнд гэрээ, санамж бичиг, баримт бичиг боловсруулах туршлагатай
  5. Баримт бичиг боловсруулах, албан бичиг, санал бэлтгэх ур чадвартай
  6. Багаар болон бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  7. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (аман болон бичгийн)

Давуу тал:

  1. Олон улсын төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай
  2. Хамтын ажиллагааны хүрээнд эрсдэлийн үнэлгээ, нийцэл, зохицуулалтын ажилд оролцож байсан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Компанийн гадаад, дотоод хамтын ажиллагааны ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, стратеги, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
  2. Хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, санамж бичиг, CSR болон холбогдох баримт бичгийн саналыг боловсруулах, зохицуулах;
  3. Олон улсын болон үндэсний түвшинд зохион байгуулагдах уулзалт, үзэсгэлэн, сургалт, зөвлөгөөний бэлтгэл, зохион байгуулалтыг хариуцах;
  4. Төрийн болон бусад холбогдох байгууллагуудтай ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагааг тогтмол хангах;
  5. Хамтын ажиллагааны ажлын явц, үр дүнг нэгтгэн дүгнэж, удирдлагад тайлагнах;
  6. Ажлын байрны тодорхойлолтод заасан, албан тушаалын үндсэн чиг үүрэгтэй уялдсан бусад ажлыг хэрэгжүүлэх.

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет 2025
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn

Сонгон шалгаруулалтын үе шат:

  • Баримт бичгийг хянах;
  • Тестийн шалгалт;
  • Ярилцлагын шалгалт;
  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.02.13-2026.02.27-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах: 2026.03.02-2026.03.20-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (504)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хөрөнгийн удирдлага, ашиглалтын газрын дарга
Skip to content