“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “ЖАЙКА” ОУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.11.01/ “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй цахим уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цахим уулзалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, ТХЗХ-ийн дарга Ж.Золбаяр, Япон Улсын “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын Дэд бүтэц хариуцсан төлөөлөгч Такедо, Байгаль…