(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖТОЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Аймагт бүрт 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжих орон сууцны бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөр, хэтийн төлөвлөлттэй танилцахаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваасүрэн нар Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж байна.

Томилолтоор ажиллах хугацаанд Өмнөговь аймагт хэрэгжих орон сууцны бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөр, хэтийн төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд зориулсан орон сууцны хороолол болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах, хороолол барих газрын асуудлыг шийдвэрлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж, харилцан туслалцаж, хамтран ажиллахаар боллоо.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content