You are currently viewing Ерөнхий сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулалттай танилцлаа

Хэнтий аймгийн төвд баригдаж байгаа “Шинэ Өндөр хаан” хорооллын барилгын ажлын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн орон  сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга нар  танилцлаа.  Нийт 720 айлын 12 орон сууц, 928 хүүхдийн сургууль, 80 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр, худалдааны төв, ногоон байгууламж бүхий хороолол барихаар төлөвлөөд ажиллаж байна.

“260 айлын орон сууцны барилгадаа Засгийн газрын дэмжлэг авах сонирхолтой байгаагаа аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ.

“Хэнтий аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, 100-200 айлын орон сууцны барилгыг барихад Засгийн газар дэмжье, энэ хавар барилгын ажлыг эхлүүлж, ондоо багтаан ашиглалтад оруулах учиртай. Хувийн орон сууцны барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь энэ орон сууц дэд бүтцэд холбогдсон байх нь чухал” гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ хорооллынхоо хойд талд 62 айлын хувийн орон сууц барихаар төлөвлөж, 32 барилгын суурийг цутгажээ. Амины орон сууцны барилгад эхлээд захиалга авах, эсвэл Сүхбаатар аймаг шиг дэд бүтцэд холбосон барилгын суурийг иргэдэд худалдаалах нь зүйтэй. Ямар ч захиалга авахгүйгээр амины орон сууцны барилга барьж хэрэггүй гэж Ерөнхий сайд зөвлөлөө.

Мөн аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдийг орон сууцны 7 хувийн зээлд хамруулахаар судалгаа хийгдэж байна гэдгийг энэ үеэр хэллээ.

02

Leave a Reply