You are currently viewing Ажлын байр

Ажлын байр

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ нь Хан-уул дүүрэг  “Буянт-ухаа- 1″  хорооллын  ус дулаан дамжуулах  төвийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан  ажиллах мэргэжлийн байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна.

 Тавигдах шаардлага:
1.      Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон  дулаан  түгээх,  дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл бүхий  хуулийн этгээд байх.
2.   Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,   үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон  тусгай зөвшөөрөл   бүхий хуулийн этгээд байх.
Бүрдүүлэх материал: 
1.     Байгууллагын танилцуулга, ажлын туршлагын мэдээлэл
2.    “Буянт-Ухаа-1″хорооллын 1764 айлын орон сууц, цэцэрлэг,  үйлчилгээний төвийн барилга байгууламжийг дулаан, халуун, хүйтэн усаар хангах болон хэрэглэгчдэд түгээх, тэдгээрийн  засвар, үйлчилгээг хариуцан ажиллах боловсон хүчний нөөц,   үйл ажиллагааны зардлыг урьдчилсан байдлаар тооцож  ирүүлэх
3.     Ус сувгийн удирдах газраас өр төлбөртэй эсэх талаар тодорхойлолт авах
4.    Улаанбаатар дулааны шугам сүлжээний газраас өр төлбөртэй эсэх  талаар тодорхойлолт авах
5.    Инженер, техникийн ажилтнуудын их, дээд сургуулийн  диплом, болон мэргэжлийн боловсролын гэрчилгээ,цахим  үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/, нийгмийн   даатгалын дэвтрийн хуулбар.
6.    2014 оны 1-р улирлын санхүүгийн тайлан.

Шаардлага хангасан байгууллагын материалыг 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 16 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 2-р давхар, 209 тоот өрөөнд  хүлээн авна.  Утас: 310841-203

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ

Leave a Reply