(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БХБЯ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015” СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх чиглэлээр авсан мэдлэгээ бататгах, стандарт нэвтрүүлэлтийг баталгаажуулах сургалтыг 2023.05.19-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж, Чанарын менежментийн багийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд яамны дотоод аудиторын багаас өгсөн үнэлгээ болон зөвлөмжийг авч хэлэлцэв.

Тус төлөвлөгөөнд Төрийн үйлчилгээний чанарын стандартыг бий болгох замаар төрийн албыг мэргэшсэн, хариуцлагатай болгох, яамны гүйцэтгэлийн үр дүн, чанарыг сайжруулах зорилтууд туссан болно.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүүгийн ажилтан /Гэрээт/
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Дотоод хяналтын мэргэжилтэн
Барилгын төлөв байдлын үнэлгээ хийлгэх ажилд үнийн санал ирүүлнэ үү
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер
Skip to content