(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“МОНГОЛ НУТГИЙН ЗУРАГ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг илэрхийлэх газрын зураг бол түүхийн шинжлэх ухааны үнэт өв. Тэрхүү үнэт өвийг судлаж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэн анх удаа “Монгол нутгийн зураг” хэмээх зургийн тайлбар, галигийн хөрвүүлэлт бүхий гурван боть ном гарлаа.

Номын нээлт өнөөдөр Үндэсний номын санд болж, нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, эрдэмтэн судлаачид, номын сангийн төлөөллүүд оролцлоо.

Номын нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол нутгийн зураг” ном нь ирээдүй хойч үедээ түүхээ үнэн зөвөөр таниулах, өвлүүлэн үлдээх, түүхийн чухал үнэт өв сан болохыг тодотгож, Үндэсний номын сан болон эрдэмтэн судлаачдад номын дээжээс гардуулан өгсөн юм. “Монгол нутгийн газар” ном нийт гурван боть бөгөөд Монгол нутгийн 183 газрын зургийг багтаасан түүхэн эх сурвалжийн хосгүй үнэт бүтээл болж байгаа юм.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content