You are currently viewing Хэнтий аймгийн Бор-Өндөр сумд 20 айлын орон сууц ашиглалтанд орлоо

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумд 20 айлын орон сууц ашиглалтанд орлоо

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2007 онд  20 айлын орон сууцны барига баригдаж эхэлсэн бөгөөд суурийн давхар хийгдсэнээр санхүүжилт зогсон барилга угсралтын ажил дуусаагүй билээ.

Тус орон сууцны барилгыг Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга 2014 оны 4 дүгээр сард санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн үргэлжлүүлэн барьж ашиглатанд оруулахаар “Боршоон ундраа” ХХК-тай Барилга угсралтын ажлын  гэрээ байгуулсан юм.

Гэрээнд заасан хугацааны дагуу  “Боршоон Ундраа” ХХК нь 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисст болон Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өглөө.

Тус 20 айлын  орон орон сууцны барилгатай  Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, Дэд захирал Д.Оюунжаргал, Хөрөнгө оруулалт санхүүжилтийн газрын дарга Ч.Чанлуулодой, Барилга захиалагч, дэд бүтэц, техник хяналтын газрын дарга М.Оригжав,  Хэнтий аймгийн Газрийн харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Дашдондог, Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нар болон албаны бусад хүмүүс танилцаж  орон сууцны барилгыг нээлээ.

20 айлын орон сууц нь 250 гаруй метр квадрат зоорийн давхартай бөгөөд зоорийн давхрын өрөө бүр нь ариун цэвэрийн өрөөтэй нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой юм.

hentii1hentii3 hentii4

Leave a Reply