(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өнөөдөр “Засгийн газрын яам, агентлагуудын салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, зөвлөн туслах зорилготой ажлын хэсэг”-ийнхийг хүлээн авч уулзлаа.

Уг ажлын хэсгийг Үндэсний статистикийн хорооны тамгын газрын дарга Б.Лхагва ахалж байгаа юм. Уулзалтаар Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын статистикийн үйл ажиллагааны чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, харилцан мэдээлэл солилцож, барилгын салбарын статистикийн мэдээ, мэдээллийн чанар, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо.

Тус уулзалтад БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Нарантуяа, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр, БХТ-ийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, ББМҮХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг ҮСХ-ны газрын А.Дэмбэрэл, А.Амарбал, Ш.Ариунболд, хэлтсийн дарга С.Тодгэрэл, ахлах статистикч Д.Баасан нар оролцлоо.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Орчуулагч (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Гааль, НӨАТ хариуцсан ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Skip to content