(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Төв Чандмань-Дулааны эрчим хүчний газар нь 2005 онд байгуулагдсан.  БХБ-ын сайд Б. Мөнхбаатар Төв Чандмань-Дулааны эрчим хүчний газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байгууллага нь Зуунмод хотын хэмжээнд дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, орон сууцны мэргэжлийн үйлчилгээг хариуцаж ажилладаг байнгын ба улирлын чанартай зургаан алба хэсэгт 280 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Халаалтын есөн хэсэгт 33 халаалтын нам даралтын тогоо ашиглан дулаан үйлдвэрлэж 681000 эзлэхүүнийг халаадаг. Ус сувгийн хувьд 12км- ээс ус татах гурван гүний худагтай.

Түүний хоёр гүний худгаас цэвэр ус олборлож өргөх станцаар дамжуулж 2000 тн нөөцийн санд нөөцөлж түгээдэг бөгөөд бохир усыг нэгдсэн цэвэрлэх байгууламжаар цэвэршүүлэн зайлуулж байна.

Дашрамд дурьдахад энэ жил Нийтийн аж ахуйн 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудын хөдөлмөр бүтээлийг үнэлж, Төв-Чандмань дулааны эрчим хүчний газрын зарим ажилтнуудыг шагналаа. Тухайлбал, Нийтийн аж ахуйн үйлчилгээний Тэргүүний ажилтнаар
Ахмад настан Намсрайжавын Чойдог, Өргөх станцын моторчин Мухархалзангийн Отгонбаатар, Өргөх станцын моторчин Доржпаламын Пүрэв-Очир, ”Хүндэт Жуух бичиг”-ээр Өргөх станцын моторчин Санравын Ичинноров нарыг тус тус шагналаа.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content