(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН ХӨРӨНГӨД БҮРТГЭЛТЭЙ 4.15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ “УБЦТС” ТӨХК-Д ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь “Буянт-Ухаа 2” хороолол төслийн хүрээнд нийт 48 блок 2592 айлын орон сууцыг 2019 оны есдүгээр сард барьж, ашиглалтад оруулсан. Дээрх барилгуудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготойгоор 4.15 тэрбум төгрөгийн үнэ бүхий ширхэг цахилгаан дамжуулах /РП/ барилга 1, хаалттай хуваарилах байгууламж /ХТП/ 8 болон ЮкВ, 0.4кВ-ын кабель хос шугамын ажлыг “Бумба-Од” ХХК 2016 онд хийж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн.

Тэгвэл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дээрх барилга байгууламжийг “УБЦТС” ТӨХК-д шилжүүлэхийг дэмжиж, тогтоол гаргасан бөгөөд 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар 120 тоот тогтоол гаргаснаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй 4.15 тэрбум төгрөгийн үнэ бүхий цахилгаан хангамжийн барилга, байгууламжийг  “УБЦТС” ТӨХК-д шилжүүлэн өгөхөөр болсон.

Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх ажлыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “УБЦТС” ТӨХК-ийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2021.07.02/ газар дээр нь очиж, үзлэг шалгалт хийж, актаар баталгаажуулан хүлээлгэж өгөв.

 

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Орчуулагч (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Гааль, НӨАТ хариуцсан ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Skip to content