Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28,75 га газарт “Буянт-Ухаа2” хороолол сүндэрлэж буй. Тус хорооллын ерөнхий төлөвлөлтөд сургууль цэцэрлэг, худалдаа, үзвэр үйлчилгээний төв бүхий барилга байгууламжийг шийдэж өгсөн. Харин гаднах тохижилтын тухайд
• 30 хувийн ногоон байгууламж
• Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан орчин үеийн тоноглол бүхий тоглоомын талбай
• Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явахад тохиромжтой гарц, гарам
• Гүйлтийн зам
• Дугуйн зам зэргийг тус тус тусгасан юм.
