(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР САЛБАРЫН ГАВЪЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 14 тоот зарлигаар Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Дамирангийн Валяхүүг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”, “Энгүүн Оргил” ХХК-ийн ерөнхий захирал Загдийн Туул нарыг “Гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын барилгын салбараас шинээр төрөн гарсан гавьяат барилгачид, салбарын тэргүүний ажилтнуудыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Сайд төрийн дээд одон медалиар шагнуулсан манлайлагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсч, барилгын салбарт олон жил ажилласан туршлага, мэдлэг чадвараа залуу инженер, техникийн ажилтнуудыг сургах, дадлагажуулахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content