(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛОЛ ДАХЬ 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ИРЭХ НАМАР АШИГЛАЛТАД ОРНО

Засгийн газрын хуралдаан 2017 оны долдугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах 2.3 тэрбум төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа.

Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төсөл”-ийн хүрээнд 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн хорооллын дунд 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 44.5 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарсан байна. Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content