(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлж байсныг 70м2 хүртэл болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын захиалгаар орон нутагт барьсан 70м2 хүртэл талбайтай орон сууцууд борлогдохгүй байгаа.

Иймд эдгээр орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт ирүүлж байсан юм. Үүнийг үндэслэн “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар нийслэл болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймагт барьсан 70м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүллээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content