(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ХАНГАЙ” ХОРООЛЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ШААРДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын нутагт баригдах “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлсэн. Эдгээр түрээсийн орон сууцад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохих журмын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зохион байгуулсан билээ.

Гэвч тус хорооллын байруудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд байрандаа орж чадахгүй байдал үүсээд байна. Иймд “ТОСК” ТӨҮГ-ын удирдлагууд санаачлан “Хангай” хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уулзалт зохион байгуулж, түрээсийн байруудыг ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг хангахыг шаардлаа.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Орчуулагч (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Гааль, НӨАТ хариуцсан ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Skip to content