(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫГ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

Эрчим хүчний яамны хурлын зааланд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг Зохицуулах Газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “ТОСК” ТӨҮГ-ын удирдах ажилтнууд оролцсон зөвлөгөөн өчигдөр боллоо.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амыг хямд үнэтэй, тохилог орон сууцаар хангах зорилтын хүрээнд “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2”, “Буянт-Ухаа 3” орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлдөв.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,Спорт цогцолборын урд талд байршилтай нийт 32.4 га газарт “Буянт-Ухаа 2” , “Буянт-Ухаа 3” орон сууцны хорооллын барьж байгуулах ажлыг “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 46.6Гкал/цаг дулааны эрчим хүчээр хангах шаардлагатай байгааг “ТОСК”-ийн мэргэжилтнүүд танилцууллаа.

Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй бодлого, мөн “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Буянт-Ухаа, Яармаг чиглэлийн дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлууд хийгдсэн хэдий ч шинээр төлөвлөгдөж байгаа болон баригдаж байгаа барилгажилтыг бүрэн хангах нөөц бололцоо хүрэлцээгүй хэвээр байгаа юм.

Зөвлөгөөнд оролцогсод энэхүү асуудлаар хэлэлцэж, дулааны нөөц эх үүсвэрийг тодруулах, “Буянт-Ухаа” хорооллыг дулааны эх үүсвэрээр найдвартай хангах үүргийг “УБДС” ТӨХК-ийн удирдлагад өглөө.

Тодруулахад, “Буянт-Ухаа 2” хороолол нь 28.75 га газарт нийт 6492 өрхийн 9-12 давхар 108 орон сууц, 280 хүүхдийн 4 цэцэрлэг, 1250 хүүхдийн 2 сургууль, 5 давхар үйлчилгээний төв 12, 400 машины нэгдсэн гарааш , 5 давхар үзвэр үйлчилгээний төвийн барилга, “Буянт-Ухаа 3” хорооллын 3.65 га газарт нийт 335 өрхийн орон сууц, 100 хүүхдийн цэцрлэг, үйлчилгээний төвийн барилгууд баригдах юм.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content