Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын барилга угсралтын үндсэн бүтээцийн ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна.
Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас 31 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын нийт ажил 70 гаруй хувьтай явж байна.
Тодруулбал, эхний ээлжийн 22 барилгын гадна засал 90 хувь, дотор засал 21 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.