(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД АШИГЛАХ МАТЕРИАЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр  “Буянт-Ухаа 2” орон сууцны  хорооллын ерөнхий гүйцэтгэгч “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК тус хорооллын орон сууцны барилга угсралтын явцад айл өрхүүдэд ашиглах гол нэрийн болон туслах материалуудыг ТОСК-ийн удирдлагуудад танилцууллаа. Дээрх танилцуулгад ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал, ҮББК-ийн ерөнхийлөгч Б.Жүгдэр, ТУЗ-ын дарга Ж.Эрдэнэчимэг болон хоёр байгууллагын инженерүүд оролцлоо.

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны барилга угсралт  цахилгаан, сантехник, холбоо дохиолол, дотор болон гадна засалд өргөнөөр ашиглагдах материалууд, кабель, айл өрхүүдэд хийгдэх хаалга, цонх, тагтны вакум хаалт, угаалтуур ванн, суултуур, хатаагч, холболтын эд анги, ханын обой дээр чанарыг илүүд үзэж буйгаа онцоллоо.

ҮББК-ийн удирдлагууд бид материалын чанарыг илүүд үзэж өөрсдийн биеэр дээрх материалын үйлдвэрүүдтэй танилцаж судласан бөгөөд, ҮББК-нь өөрийн гишүүн компаниуд дунд “Буянт-Ухаа 2” хороололд хэрэглэх  чанартай материалын  нээлттэй тендерийг  зарлаж түүнээс шалгарсан бүтээгдэхүүн материлаыг та бүгдэд танилцуулж байна. Бид “Буянт-Ухаа 1” хороололд гаргасан аливаа алдаа дутагадалтай талыг  засаж сайжруулах үүднээс хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийллээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content