(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.05.27/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар, хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлт, тулгамдаж буй асуудлууд, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайдын өмнөх шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварыг холбогдох газар хэлтсүүд, төслийн нэгжүүд, харьяа байгууллагууд 90 хувьтай биелүүлж хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Ирэх 14 хоногт яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах ажлуудын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

🖊 Барилга байгууламжийн норм нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвллөгөөг яаралтай батлуулах;

🖊 Польш Улсын хөрөнгөөр аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд хийгдэж буй Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн гэрээг дүгнэж, шийдвэрлэх.

🖊 “Солонго 1, 2” орон сууцны хорооллын төслийн барилгын ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулж, орц гарцыг хааж газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх;

🖊 Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг хугацаа хоцроохгүй явуулж, тус байгууламжид ажиллах боловсон хүчнүүдийг сургаж дадлагажуулах;

🖊 5002 айлын “Солонго 1, 2” орон сууцны хороолол барих төслийн барилгын ажлыг эрчимжүүлж, тус хорооллын орц, гарцыг хааж газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх;

🖊 Ус бохирдуулагч аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламжид тавих хяналтыг эрчимжүүлж, технологийн зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллах.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content