(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа өнөөдөр /2024.10.01/ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр “ТОСК” ТӨХХК-ийн Гүцэтгэх захирал Б.Эрдэнэбулган компанийн хөгжил дэвшил, бүтээн байгуулсан төсөл хөтөлбөрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, байгууллагынхаа үе үеийн түүчээ болсон ахмад ажилтнууддаа Ахмадын баярын мэнд дэвшүүллээ.

Мөн Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Солонго 1, 2″ төслийн явцын мэдээлэлтэй танилцаж, ахмад инженер, удирдлагууд сэтгэгдлээ хэлж, амжилт бүтээлийг нь үргэлжлүүлж яваа залуучууддаа үг сургаалиа хайрлаж, алдаа оноог нь засаж залруулан, улам олон төслүүдийг хэрэгжүүлэхийг ерөөлөө.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content