(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Жендэрийн үндэсний хорооноос танилцууллаа.

Энэ хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, “ТОСК” ТӨХХК-ний албан хаагчдад Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг холбогдох танилцуулгыг хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2024-2027/”-г баталсан.

Төлөвлөгөөний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүний талаарх уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг арилгах, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content