(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд:

  • “Спортын барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлт” БД;
  • “Барилгын үе шатны ажлын чанарын удирдлага, техникийн баримт бичиг” БД;
  • Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал /БД 81-111-23/, Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ /БД 81-112-23/ барилгын дүрэм;
  • Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газрын сан бүрдүүлэх, газар хөгжүүлэлт хийх ажлын техник эдийн засгийн үндэслэлийн төсөл;
  • Архитектор, инженерийн орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын төсөл.

Хэлэлцсэн асуудлаас “Спортын барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлт” барилгын дүрмийг дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content