(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН ХАМТ ОЛОН “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” аяныг үндэсний хэмжээнд жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

Энэхүү аянд “ТОСК” ТӨХХК-ийн хамт олон нэгдэж байгаа бөгөөд таныг ч гэсэн “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай 16 хоног аян”-д нэгдэж, үйлдлээрээ үлгэрлэхийг уриалж байна.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content