(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖЛЫН БАЙРАНД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ, ХАЛДВАРААС АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“ТОСК” ТӨХХК-ийн албан хаагчид өнөөдөр /2021.03.11/ “Ковид-19 цар тахлын үед ажлын байранд аюулгүй ажиллах, халдвараас ажилтны эрүүл мэндийг хамгаалах нь” сэдэвт цахим сургалтад хамрагдлаа. Сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн ерөнхийлөгч Бьюнг Чүүн Сонг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар нээж үг хэллээ.

Цахим сургалт нь хоёр бүлэг, таван сэдвийн хүрээнд явагдлаа бөгөөд эхний бүлэгт БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн мэргэжилтэн Санг Гиль Ли “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй БНСУ-ын сайн туршлага”, Олон улсын стандартын академийн сургагч багш Д.Батбаяр “ISO/PAS 45005:2020: Ковид-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа” стандарт, Төлөвлөлт ба эрсдэлийн үнэлгээ, Ковид-19-ийн сэжигтэй буюу батлагдсан тохиолдол, хүртээмжтэй байдал нөөц, Олон улсын стандартын академийн сургагч багш Б.Үүрийнтуяа “Харилцаа холбоо, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, маск, нүүрний хаалт ашиглах, ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээ, сайжруулалт” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Харин хоёрдугаар бүлэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Оюун “Ковид ба сэтгэл зүйн эрүүл мэнд”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Эмчилгээ, чанарын менежер Ц.Сансарцэцэг “Ковидын үеийн дархлаажуулалт” сэдвээр тус тус илтгэлээ танилцууллаа.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content