(976) 7288-7788     info@tosk.gov.mn

НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Монгол Улсын Их хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого” -ын 3.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын салбарт ногоон шийдэл дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлж гэрчилгээжүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо ахлан ажиллана. Үндэсний ногоон барилгын зөвлөл байгуулагдсанаар ногоон барилгын үнэлгээний системийг хөгжүүлэх, барилгын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгыг үнэлэх, гэрчилгээжүүлэх асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх боломжтой юм.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Цахилгаан, Автоматикийн хяналтын инженер (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Орчуулагч (Гэрээт)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Гааль, НӨАТ хариуцсан ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Skip to content