(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН АХМАДУУД ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Геодези, зураг зүйн салбартаа эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын ахмадуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт сайд Б.Мөнхбаатар гардуулан өгөв.

“Алтан гадас” одонгоор Геодези, зураг зүйн газрын Зураг зүйн үйлдвэрт зурагчин, техникч, ахлах техникч Ч.Бомбиш, Геодези, зураг зүйн газрын Зураг зүйн үйлдвэрт хэвлэгч, “Зураг зүй” ХХК-д хэвлэлийн техникч Ж.Энхтайван, “Батхэрэйд”ХХК-ийн захирал Д.Байгалмаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Геодези, зураг зүйн газрын Зураг зүйн үйлдвэрт зурагчинаар 33 жил ажилласан Д.Сэлэнгэ нар тус тус шагнагдсан байна.

Төрийн дээд одон медалиар шагнуулсан хүмүүст Барилга, хот байгуулалтын сайдаас халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content