(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД 175 ЗАЛУУ ГЭР БҮЛ БҮРТГҮҮЛЖЭЭ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын 23, 24-нд нийслэлд түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй залуу гэр бүлүүдийг бүртгэсэн. ТОСК-д явагдсан уг бүртгэлд нийт 473 залуу гэр бүл хандсанаас материалын шаардлага хангасан 175 залуу гэр бүлийг бүртгэж авчээ. Харин эдгээр гэр бүлээс 70 нь сугалаагаар түрээсийн орон сууцанд амьдрах боломжтой болно. Учир нь журмын дагуу иргэдийг бүлгээр нь ангилж квот тогтоосон бөгөөд залуу гэр бүлд 20 хувийн квот тогтоосон юм.

Өнөөдрөөс ТОСК-д төрийн албан хаагч болон хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж эхэллээ. Бүртгэл энэ сарын 25, 28-ны өдөр буюу баасан, даваа гарагт хийгдэнэ. Энэ бүлэгт бүртгүүлсэн иргэдээс квотын дагуу 105 нь түрээсийн орон сууцанд орох боломжтой.

Бүртгүүлэхээр ирж буй иргэд журамтайгаа сайн танилцаагүй, материалаа дутуу бүрдүүлж ирсэн зэрэг шалтгааны улмаас дараалал үүсгэх тохиолдол гарч байна. Тиймээс бүртгүүлэх хүсэлтэй иргэд “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамтай сайн танилцаж ТОСК-ийн албан ёсны сайтаас мэдээлэл авахыг ТОСК-ийн мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, энэ сарын 21, 22-ны өдрүүдэд ахмад настнуудыг бүртгэсэн бөгөөд хоёр өдрийн хугацаанд нийт 600 ахмад бүртгүүлсэн юм. Квотын дагуу эдгээр ахмадаас 52 нь сугалаагаар түрээсийн орон сууцанд амьдрах эрхтэй болно.

Үүнээс гадна орон нутагт түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-нд дараах аймгуудад ТОСК хариуцан зохион байгуулж байгаа юм.

  • Увс аймгийн Улаангом,
  • Ховд аймгийн Жаргалант,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган,
  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараа,
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр

Эх сурвалж: www.mnb.mn

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content