(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАД 600 ОРЧИМ АХМАД НАСТАН БҮРТГҮҮЛЛЭЭ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж, 350 айлын орон сууцны квотыг хуваарилан олгохоор болсон. Тодруулбал, ахмад настнуудад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилан олгох юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг бүлэг тус бүрээр ангилж, бүртгэх хуваарийг өдөр заан бүртгэж байгаа билээ. Тодруулбал, ахмад настнууд гуравдугаар сарын 21, 22-ны өдөр бүртгүүлсэн бол гуравдугаар сарын 23, 24-ний өдөр залуу гэр бүлүүд бүртгүүлэх юм.

Өнгөрсөн хоёр өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 1150 ахмад настан хандсанаас 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлж өглөө. Эдгээр ахмадын материалыг нягтлан шалгаж сугалаанд оруулах юм.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content