(976) 7288-7788     info@tosk.gov.mn

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ ХАМТРАН АЖИЛЛАНА

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Улсын Ерөнхий прокурорын газар болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтран ажиллах гэрээ байгуулах үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал А.Гантулга, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, Хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар аймаг, нийслэл хотод баригдах болон баригдаж ашиглалтанд орсон орон сууцны хорооллуудад прокурор, ажилтнуудыг хамруулахад чиглэгдэж байна.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content