(976) 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ИЙГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАНА

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, дэд сайд Г.Байгальмаа нар Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаа, цаашдын төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцлаа.

ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, энэ онд хэрэгжих ажлын тайланг танилцуулсан юм. Тодруулбал “Буянт-Ухаа 2” хороолол, “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөр, Сингапур хороолол, “Эко яармаг” төсөл, 7-р хороолол зэрэг юм.

“Буянт-Ухаа 2” хороолол

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт дэвсгэрт, нийт 28 га талбайд “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн барилга энэ оны 2 дугаар улиралд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бөгөөд тус хороололд

  • 48 ширхэг 9 давхар орон сууцны барилга,
  • 60 ширхэг 12 давхар орон сууцны барилга,
  • 1200 хүүхдийн хоёр сургууль,
  • 240 хүүхдийн 4 цэцэрлэг,
  • Спорт цогцолбор 2,
  • Үзвэр үйлчилгээний төв,
  • Худалдааны 12 төв,
  • Долоон давхар 400 автомашины нэгдсэн гарааш зэрэг багтсан юм.
Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content