(976) 7288-7788     info@tosk.gov.mn

АЙМАГ БҮРИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА

Төрийн орон сууцны корпорацийн  Ерөнхий захирлын тушаалаар “Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудад ТОСК-ийн Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны газрын дарга С.Ариунзулаар ахлуулсан баг томилолтоор ажиллалаа.

Томилолтын багийнхан “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай гадна инженерийн шугам сүлжээний ажлын явц, дэд бүтэц, орон нутгийн  Засаг даргын Тамгын газраас ТОСК-д  орон сууц барих зөвшөөрөл олгогдсон газрын байршил, орон нутагт баригдаж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Дээрх аймгууд  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөндөө1000 айлын орон сууцаар төлөвлөсөн байгаа бөгөөд үүнээс эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга барих газрын зөвшөөрлийг ТОСК ТӨҮГ-ын нэр дээр  гаргах саналыг  орон нутгийн удирдлагуудад танилцуулав.

 Гадна инженерийн шугам сүлжээний ажлууд Баянхонгор, Говь-алтай, Булган зэрэг аймагт хийгдэж  дуусан орон сууцны барилга барьхад бэлэн болсон бөгөөд Хөвсгөл аймагт гадна инженерийн шугам сүлжээний ажлын явц 80 гаруй хувьтай 2015 он бүрэн дуусахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн ирэх онд нэмж 7 аймагт дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content