(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ “ТОСК” ТӨХХК-Д АЖИЛЛАЛАА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэх удирдлага, газар, нэгжийн дарга нартай уулзаж, өр төлбөр, авлагыг барагдуулах, зардлыг хэмнэх, орлого, үр ашгийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн явцыг эрчимжүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, ажиллав.

“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төсөв, санхүүгийн байдал болон үйл ажиллагааны талаар тус компанийн Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч А.Молор танилцууллаа.

Уг уулзалтад ТӨБЗГ-ийн Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар байлцав.  

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content