(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Огноо: 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Гүйцэтгэх ажлын нэр: Увс аймгийн Улаангом сумын III баг Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны гадна фасадын засвар

Үнийн дүн: 20,000,000 төгрөг хүртэл

Нэг. “Аймаг бүрд 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захиалан бариулсан Увс аймгийн Улаангом сумын III баг Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны гадна фасад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тухайн нутаг дэвсгэрт болсон хүчтэй салхи, шороон шуурганы улмаас нурж унасан нь Увс аймгийн Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Увс аймгийн Улаангом сумын III баг Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны гадна фасадын засварын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Хоёр. Оролцогч нь дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  • Засварын ажил гүйцэтгэх аргачлал, төлөвлөгөө, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө
  • Ажил гүйцэтгэхэд шаардагдах техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
  • Үнийн санал

Гурав. Сонирхогч этгээд нь үнийн саналаа цаасаар болон цахимаар ирүүлэх боломжтой. Саналыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хүлээн авна.

Дөрөв. Үнийн саналыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд биеэр авчирч өгөх, эсвэл info@tosk.gov.mn имэйлээр ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53-3,

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр

Утас:72887788

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content