“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны сугалааг 5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн 2 дугаар сувгаар шууд дамжуулах боллоо

            “Буянт-Ухаа-1” хороололын орон сууцны захиалгын бүртгэлд бүртгүүлж,  хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Засгийн газрын 2014 оны  36 тоот тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгах ажиллагаа дууссан бөгөөд иргэд сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ энд дарж өөрийн бүртгэлийн хуудасны кодыг оруулж шалгах боломжтой боллоо.

            Журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд хуваарьлах орон сууцны тооноос илүү гарсан бол  сугалаа явуулах бөгөөд энэхүү сугалааны үйл явцыг  5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн 2дугаар сувагаар олон нийтэд шууд дамжуулах боллоо.