(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛЫГ ТАНИУЛАХ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Засгийн газрын 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан. Энэ хүрээнд /2022.03.23-ны өдөр/ БХБЯ, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын нийт албан хаагчид Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах сургалтад хамрагдлаа.

Сургалтаар “газар хөдлөлтийн аюулын тухай ойлголт”, “Монгол орны газар хөдлөлтийн эрсдэл”, “Дэлхийд болж байсан томоохон газар хөдлөлтийн сургамж”, “Улаанбаатар орчмын бүс нутгийн хагарлын судалгаа”, “Амжиж анхааруулах системийн тухай ойлголт”, “Гамшгийн үед иргэдийн цугларах талбай, нүүлгэн шилжүүлэх байршлууд”, “Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах арга хэмжээ” зэрэг агуулгын хүрээнд ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ц.Чинзориг тэргүүтэй албаныхан мэдээлэл өглөө.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content