(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ ЧИГЛҮҮЛЭГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А/111 тоот тушаалын дагуу батлагдсан Хүүхэд хамгааллын бодлогыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Компанийн эцэг, эхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” тушаал батлагдаж, үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Тодруулбал, компанийн “Эцэг, эхийн зөвлөл”-өөс санаачлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” найман долоо хоногийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулж, компанийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Сургалт, судалгаа мэдээллийн төвийн мэргэжилтэн Н.Даваадулам удирдан явуулсан бөгөөд хөтөлбөрийг эцэг эхчүүд, гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар дамжуулан хүргэхээр боловсруулжээ. Чиглүүлэгч бэлтгэх хөтөлбөрийг мэргэжлийн баг боловсруулсан бөгөөд агуулга болон түүнийг хүргэх үйл явцыг нарийн зохион байгуулалттай байхаар боловсруулжээ.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хяналтын инженер  
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
Skip to content