(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ БА АЖИЛТНУУДЫН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хууль 2024 оны тавдугаар сарын 04-ний өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн 4.2 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг зааж өгчээ.

Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд хамаарах болсонтой холбогдуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлөөс санаачлан, “Ёс зүйн академи”-тай хамтран “Байгууллагын соёл ба ажилтнуудын ёс зүй” сэдэвт сургалтыг өчигдөр /2024.11.05/ зохион байгууллаа

Сургалтыг “Ёс зүйн академи”-ийн ерөнхийлөгч Ж.Оймандах удирдан явуулсан бөгөөд ёс суртахууны ойлголт, байгууллагын соёл ба түүнийг удирдаж сурах аргачлал, ёс зүйн хууль тогтоомжийг дагаж мөрдөх, салбар мэргэжлийн ёс зүй, байгууллагын ёс зүйн менежментийг зөв хийх аргачлал, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулийн талаар танилцууллаа.

Сургалтын төгсгөлд “Ёс зүйн академи”-ийн ерөнхийлөгч Ж.Оймандах 2024 оны “Ажлын ёс зүйн менежментийн нэгдсэн ойлголт” сэдэвт анхан шатны сургалтад амжилттай хамрагдсан тул “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дарга Ч.Маргад-Эрдэнэд гэрчилгээ гардуулав.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content