(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ

Ажлын байр: Орчуулагч /Солонго-1, 2 төсөл/ (Гэрээт)
Тавигдах шаардлага:

  • Хэл судлал, гадаад харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Солонгос хэлийг бүрэн эзэмшсэн байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • 2-оос дээш гадаад хэл эзэмшсэн бол давуу тал болно.
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Солонгос хэлний судалгаа, орчуулгаар 3-аас доошгүй жил ажилласан байх;

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төслийн хүрээнд зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад техникийн болон орчуулгын дэмжлэг үзүүлэх;
  • Баримт бичгийн шивэлт, боловсруулалт, хэвлэлт хувилалт хийхэд туслах, гардан гүйцэтгэх (Монгол болон бусад хэлээр);
  • Гүйцэтгэгч компаниудтай амаар болон бичгээр харилцахад орчуулга хийх (Монгол болон бусад хэлээр);
  • Төслийн баримт бичиг, мэдээ, тайлан, ирсэн, явсан бичиг, тайланг орчуулах, төслийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх хүрээнд шаардагдах хууль журам, баримт бичгүүдийг орчуулах (Монгол болон бусад хэлээр), санал асуулга, судалгааг гүйцэтгэх;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (Маягт №01);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Баримт бичгийг хянах;
  2. Тестийн шалгалт;
  3. Ярилцлагын шалгалт;
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.01.02-2026.01.15-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.01.16-2026.02.05-ны өдрийн хооронд;

Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК- ийн байр.

Утас: 7288-7788 (501)

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content