Ажлын байр: Төслийн мэргэжилтэн
Тавигдах шаардлага:
- Архитектур ба барилга угсралт, Менежмент ба удирдахуй, ОУ-ын харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай;
- Судалгааны аргазүйн мэдлэгтэй;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад шаардлагууд
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төслийн холбогдох техникийн баримт бичгийг бүрдүүлэх;
- Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан боловсруулах;
- Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох баримт бичгийн дагуу бүрдүүлэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №01);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Хугацаа:
Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.01.02-2026.01.15-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.01.16-2026.02.05-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (501)