(976) 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

Ажлын байр: Барилгын хяналтын инженер (Гэрээт)
Тавигдах шаардлага:

  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Барилга байгууламжийн угсралт, засварын ажлын мэргэшсэн инженер байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын инженерээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад шаардлагууд

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Захиалагчийн Барилгын хяналтын инженер нь батлагдсан зураг төслийн хүрээнд барилгын ажлын хугацааны графикийн дагуу ажлын явцад өдөр тутмын хяналт гүйцэтгэх;
  • Захиалагчийн Барилгын хяналтын инженер нь зээлийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга байгууламжийн ажилд техникийн хяналт тавьж, хэмжилт шалгалтыг барилгын салбарт мөрдөж байгаа хууль болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан норм норматив, стандарт, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх;
  • Хяналт гүйцэтгэх ажлын чанарт шууд хяналтыг тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр арилгуулах арга хэмжээ авч ажиллах, журналд ажлын явцад гарсан зөрчлийн талаар тэмдэглэл хийх;
  • Барилга, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн ажилд хэрэглэсэн материал, бүтээцийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораторид нууцалсан дугаар бүхий дээж өгч тодорхойлуулан ил, далд ажлын актыг баталгаажуулах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.

Ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (Маягт №01);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (4×3);
  • Бусад гэрчилгээний хуулбар;

Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Баримт бичгийг хянах;
  2. Тестийн шалгалт;
  3. Ярилцлагын шалгалт;
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Хугацаа:

Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.01.02-2026.01.15-ны өдрийн хооронд;
Сонгон шалгаруулалт явуулах: 2026.01.16-2026.02.05-ны өдрийн хооронд;

    Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр. Утас: 7288-7788 (501)

    Previous slide
    Next slide

    Төслийн мэдээ

    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    Skip to content