(976) 7288-7788     info@tosk.gov.mn

ХББОСЯ-НЫ ДЭД САЙД С.ЭНХБОЛД “ТОСК” ТӨХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Дэд сайд С.Энхболд, тус яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр нар өнөөдөр /2026.01.06/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д ажиллалаа.

“ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагва-Очир компанийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон ХББОСЯ-ны үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурьдаад “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр баригдах “Залуус 1” орон сууцны цогцолбор хорооллын төсөл, төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдах “Эко-Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, орон нутагт хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийн талаар танилцууллаа.

Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас санхүүжүүлэн, 12 аймгийн 12 суманд хэрэгжүүлж буй “Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, төрийн албан хаагчдын орон сууцны загвар төслийг аймаг, орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх /Бүсчилсэн хөгжлийн дагуух бүлэг сууринд/ 8 айлын орон сууцны загвар төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ өнөөдрийн байдлаар эхний жишиг орон сууц нь 5 суманд ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан талаар дуулгалаа.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй “Солонго-1, 2” орон сууцны хороолол төслийн барилга угсралтын ажлын явц 61 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 41 сарын хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж буй талаар мэдээллээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Дэд сайд С.Энхболд энэ үеэр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй гэр хорооллын 180 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах асуудалд анхаарлаа хандуулж ажиллах, сумдад хэрэгжүүлж буй жишиг орон сууцны зураг төслийг ашиглан эрчим хүчний хэмнэлттэй эко барилгын хийц, бие даасан дэд бүтцийн технологийг нийслэлд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай байдлыг хангаж ажиллах, төслүүдийн үйл ажиллагааны явцыг тогтмол тайлагнах, мэдээллээ түргэн шуурхай өгч солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өглөө.  

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Skip to content