Ажлын байр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер
Тавигдах шаардлага:
- Боловсрол- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжил- Иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламж, механик инженер;
- Мэргэшил- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх;
- Туршлага- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Зээлийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга байгууламжийн угсралт, гадна, дотор засал, гадна тохижилтын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт тавьж, барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан норм норматив, дүрэм, журмыг хэрэгжүүлэх;
- Барилгын ажлын явцад гарсан хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил, доголдлыг тухай бүр мэдээлж, гарсан зөрчлийг цаг алдалгүй шуурхай арилгуулах арга хэмжээг авч, хяналт тавьх, тухай бүр барилгын ажлын журналд тэмдэглэл хийж албажуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Ирүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 2 хувь (4×3);
- Бусад гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хаяг: hr@tosk.gov.mn
Сонгон шалгаруулалтын үе шат:
- Баримт бичгийг хянах;
- Тестийн шалгалт;
- Ярилцлагын шалгалт;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах;
Хугацаа:
- Анкетыг материалын хамт ирүүлэх: 2026.01.12-2026.01.19-ний өдөр;
- Сонгон шалгаруулалт явуулах: 2026.01.20-2025.02.04-ний өдөр;
Сонгон шалгаруулалт явуулах байр: Чингэлтэй дуурэг, 6-р хороо, “ТОСК” ТӨХХК-ийн байр.
Утас: 7288-7788 (504)